2008-03-12 09:54:29
Лекц 9
Төрийн нийгмийн бодлого
Нийгмийн бодлого түүнийг хэрэгжүүлэх аргаТөрийн нийгмийн бодлого
Төрийн нийгмийнм бодлого дараах зүйлд чиглэгдэнэ.
— Хүн амын орлогын тэнцвэргүй байдлыг багасгах, бууруулах орлогын дахин хувиарлалтыг хийх замаар хүн амын амьдралын зайлшгүй түвшинг ханган
— Улс орны эдийн засаг дахь хүн амын ажил эрхлэлтийг зохицуулах, ажил эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх
— Хүн амын нийгмийн хамгааллын програм, арга хэмжээг хэрэгжүүлэн нийгмийн амьдралыг эдийн засгийн хүрээнд нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх.
Нийгмийн хамгааллыг хэрэгжүүлэхтэй холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
Хүн амын орлогын дахин хуваарилалтанд төрийн гүйцэтгэх үүрэг.
Хуваарилалтын зах зээлийн механизм нь хэрэглэгчийн онцлог, бусад хэрэгцээ, зайлшгүй шаардлага, бодит боломж,зэргийг тооцон үзэхгүй зөвхөн хэрэглэгчийн төлбөрийн чадвартай эсэхийг харгалзаж үздэг. өх зах зээлийн зээлийн нөхцөлд хүн өөрөө байх нь гол, биш хамгийн гол нь төлбөрийн чадвартай байх явдал юм.Энэ тохиолдолд зах зээлийн хэрэглэгчдэд ямар ч ялгаа байдаггүй. өх хэнд их хэрэг болоод байгаа нь биш харин хэн төлбөрийн чадвартай байна вэ ? түүнд л бүтээгдэхүүн ба үйлчилгээ олгогддог байна.
Иймд эдийн засгийн сүүлчийн асуудлууд :
— Юу үйлдвэрлэх
— Яаж үйлдвэрлэх
— Хэнд зориулж үйлдвэрлэх гээд….. Гэтэл энэ асуултанд зах зээл хариулахдаа
бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаж авах боломжтой бүх хүмүүст зориулаад үйлдвэрлэж байгаа гэж хариулагдана. Иймд орлогын дахин хуваарилалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд төр янз бүрийн арга замаар оролцдог. өх зах зээл бол хэрэгтэй байгаад нь биш, худалдаж авах чадвартайд нь зориулж үйлдвэрлэдэг учраас, хүн амын, нийгмийн хамгааллын асуудал зайлшгүй шаардлагатай.
Иймд орлогын тэгш бус байдал нь дараах шалтгаануудаас хамаарна.
А. Хүмүүсийн ур чадварын ялгаа
Хүмүүсийн оюуны, бие бялдарын,урлагийн чадвар янз бүр байдаг. өх нэг хэсэг нь, эрх зүй, анагаах ухааны чиглэлээр харьцангуй өндөр цалингаар ажилд ороход шаардагддаг. Оюуны гойд чадвар өвлөж төрсөн ихээхэн азтай байдаг бол, нөгөө хэсэг нь оюуны чадавхи багатай учир бага цалинтай туслах чанарын ажил хийж, эсвэл бүр ямар ч орлоггүй байх тавилантай байдаг. Товчоор хэлэхэд төрөлхийн авъяас нь зарим хүмүүст нийтлэг бүтээгдэхүүнээс өндөр орлого авч ирэхүйц хувь нэмэр оруулах боломж олгодог. Үлдэх хэсэг нь арай доогуур хэмжээний нөхцөлд аж төрөх болдог.
Б. Боловсрол сургалт
Хүмүүс бие биенээсээ олж авсан боловсрол, мэргэжлийн бэлтгэлийн түвшнээрээ туйлын ялгаатай байдгаас тэдний олох орлого өөр өөр байдаг. Энэ ялгаа нь зарим талаар чөлөөт сонголтын үр дүн байдаг. Мөн зарим гэр бүл сургалтын төлбөрийн чадваргүй байх.
В. Мэргэжлийн сонирхол ба эрсдэл
— Цалин өндөртэй бол ямар ч ажил хийх
— Ажил хавсран гүйцэтгэх
— Эрсдэл хийхэд бэлэн байх байдлаар.
Г. Өмч эзэмших байдлаар
Д. Зах зээл дээрх ноёрхол
Е. Амжилт, хэлхээ холбоо, золгүй явдал, ялгавлан гадуурхах байдал.
Орлогын дахин хуваарилтыг хэрэгжүүлдэг төрийн арга замууд.
— Төрийн сангийн бодлогоор дамжуулж ашиг ба хувийн орлогоос авч байгаа татварын
орлогууд нь нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах, шилжих төлбөрийн зардлыг
санхүүжүүлэх замаар тэтгэврийн хүмүүс, ахмад дайчид, олон хүүхэдтэй өрх гэр, орлого
багатай өрх гэр г.м төрийн ийм бодлого нь хуваарилалтыг аль болох шударга явуулахыг
засгийн газарт шаарддаг байна.
— Зах зээлийн зарим механизмуудын үйл ажиллагаанд оролцох замаар Ө.х төрөөс оролцох
замаар зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн хязгаарыг тогтоох
( эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн)
— Цалин хөлсний дээд доод хэмжээг тогтоох.
Эдийн засгийн талаас авч үзвэл амьдралын түвшин хамгийн түрүүн материаллаг хэмжээгээр зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээ, орон орон сууц, хувцас, хүнсний хангалтын түвшнээр тодорхойлогдоно.
— Төрөөс бүх төрлийн тэтгэвэр тэтгэмжүүдийг олгох
— Нийгмийн эмзэг хэсгтйг хамгаалахын тулд мөнгөн тэтгэмж олгохоос гадна материаллаг тусламж үзүүлэх.
— Нийгмийн даатгалын системийг бий болгох, ажиллуулах
— Амьдралын баталгаажих доод түвшинг тогтоох, нийгмийн бодлого нь хүмүүсийн орлогийг тэнцүүлэхэд гол нь биш харин хөдөлмөрлөх урам зоригийг сэргээн, эдийн засгийн эрх чөлөөг бүрдүүлж өгөхөд гол нь чиглэгдэнэ.
Нийгмийн даатгалын систем
Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалын сан бүрдүүлэн даатгуулагч өндөр настан, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжинд заасан тэтгэвэр тэтгэмжийн төлбөр төлөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн.
Нийгмийн даатгал дараах төрлөөс бүрдэнэ.
— Тэтгэвэрийн даатгал
— Тэтгэмжийн даатгал
— Эрүүл мэндийн даатгал
— Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал
— Ажилгүйдлийн даатгал
Нийгмийн даатгалын хэлбэр.
1. Заавал даатгуулах
2. Сайн дураар даатгуулах
Нийгмийн даатгалын сангийн төрөл.
Даатгалын төрөл тус бүр нь дараах мөнгөн хөрөнгийн сантай байна.
— Тэтгэвэрийн даатгалын сан
— Тэтгэмжийн даатгалын сан
— Эрүүл мэндийн даатгалын сан
— Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан
— Ажилгүйдлийн даатгалын сан
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт.
А. Тэтгэвэр, тэтгэмж олгох
Б. Нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх
В. Хууль тогтоомжинд заасан бусад төлбөр зардлыг санхүүжүүлэх
Нийгмийн даатгалын шимтгэл
Даатгуулагч болон ажил олгогч нь дор дурьдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.
Төлөх шимтгэлийн хэмжээ /%/
¹ Даатгалын төрөл Ажил олгогчоос Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс
1 Тэтгэвэрийн даатгал 5.5
2 Тэтгэмжийн даатгал 1.0
3 Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал -
4 Ажилгүйдлийн даатгал 0.5
5 Эрүүл мэндийн даатгал 3
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай.
Тэтгэвэрийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна.
— Өндөр насны тэтгэвэр
— Тахир дутуугийн тэтгэвэр
— Тэтгэгчээ алдсаны тэтгэвэр
Өндөр насны тэтгэвэр
Өндөр насны тэтгэвэр авах эрх.
1. Нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн 60 нас хүрсэн
эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
2. Өндөр насны тэтгэвэрийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй
адилтгах орлогыг 45%-аар тогтооно.
3. Өндөр насны тэтгэвэрийн доод хэмжээ нь засгийн газраас тогтоосон сарын хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээний 75%-аас багагүй байна.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: