Төрийн сангийн бодлого
Лекц 8
Төрийн сангийн бодлого, төсвийн тухай ойлголт

Төр чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэр бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд өөрийн мэдэлд хуримтлуулан хуваарилах, зохицуулах мөнгөн хөрөнгийн орлого зарлагын төлөвлөгөөг Монгол улсын төсөв гэнэ.
Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд улсын төсөв нь төвлөрсөн мөнгөн хөрөнгийн санхүүгийн гол төлөвлөгөө, санхүүгийн хөшүүргийн гол цөм, Ө.х сангийн бодлогын үндсэн хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ.
1. Улс төрийн үүрэг
Төсөв боловсруулснаар ямар нэгэн засгийн газрын зорилго, тэргүүлэх чиглэл, зорилт дараачийн хугацаанд тодорхой болж албан ёсны болон тооцогддог.
2. Санхүүгийн үүрэг
Төсөв нь орлогын төлөвлөгөөг баталгаажуулснаар төрийн үүрэг зорилтыг хэрэгжүүлэх ёстой.
3. Дэг журмын болон хяналтын үүрэг
Төсөв бол зорилтыг төлөвлөсөн ёсоор хэрэгжүүлэн биелүүлэх явдлыг удирдлагаар баталгаажуулах ёстой бөгөөд санхүү эдийн засгийн үйл ажиллагааны үр нөлөөтэй хяналтыг боломжтой болгодог.
Санхүү гэдэг нь үндэсний нийт бүтээгдэхүүний хуваарилалт, дахин хуваарилалтын үндсэн дээр мөнгөн хөрөнгийг бүрдүүлэн, ашиглах эдийн засгийн харилцааны нийгэмд бий болсон тогтолцоо юм.
Улсын санхүүд:
1. Улсын төсөв
2. Төсвийн гадуурх улсын сангууд
3. Улс нийгмийн даатгал
4. Улсын эд хөрөнгийн болон хувийн даатгал хамаарагдана.
Монгол улсын төсвийг 2 ангилна.
1. Улсын төвлөрсөн төсөв — засгийн газрын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах улсын төсвийн нэг хэсгийг хэлнэ.
2. Орон нутгийн төсөв — аймаг, нийслэл, сум дүүргийн засаг даргын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах улсын төсвийн нэг хэсгийг хэлнэ.
Төсвийн жил тухайн оны 1 сарын 1 ээс эхэлж 12 сарын 31 нд дуусна.
Төсвийн бүтэц — орлого зарлага
Улсын төсөв нь орлого зарлага гэсэн 2 хэсгээс бүрддэг байна.
1. Төсвийн орлого нь 2 хэсгээс бүрдэнэ.
А. Татварын орлогоос бүрдэнэ.
— Албан татварын орлогууд
— Хураамжын орлого
— Төлбөрийн орлогоос бүрдэнэ.
Б. Татварын бус орлогоос бүрдэх
— Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрийн өмчид ноогдох хувьцааны ноогдол
ашиг
—Төрийн өмчийн эд хөрөнгийг худалдаж борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого
—Хууль тогтоомжийн дагуу төсөвт орох бусад орлогоос бүрдэнэ.
2. Төсвийн зарлага.
— Төрийн төв, орон нутгийн болон өөрөө удирдах байгууллагын зардал
— Боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, эрүүл мэнд, биеийн тамир, зоо мал эмнэлгийн
зардал
— Улс орныг батлан хамгаалах зардал
— Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх боон улсын захиалгат геологи хайгуулын зардал
— Эдийн засгийн суурь дэд бүтцийг хөгжүүлэн нийгмийн зориулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд төсвөөс зарцуулагдах хөрөнгө оруулалтын зардал
— Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг жигдрүүлэн хүн амын цөөнх зарим үндэстэн ястны нийгмийн асуудлыг шийдвэрлэж, байгалийн гамшиг, гэнэтийн осол аюул, ган зуд болон хүн малд учирсан гоц халдварт өвчний хохирлыг арилгах зардал
Улсын төсвийн байдал
— Алдагдалтай төсөв
— Хэвийн төсөв гэж ангилж болно.
Улсын төсвийн алдагдал үндэсний нийт бүтээгдэхүүний 2-3 % тай тэнцүү байвал улс орны эдийн засагт хүндрэлтэй биш. Энэ хэмжээнээс давбал мөнгө зээлийн тогтолцоо болон эдийн засагт бүхэлдээ сөрөл үр дагавартай.
Улсын зардал — ДНБ-ний үйлдвэрлэлийн хэмжээнд нөлөөлөх
Бүтээгдэхүүн үйлчилгээг олж авахтай холбогдон гарч байгаа улсын зардлууд нь нийт болон дотоодын цэвэр бүтээгдэхүүний хэмжээнд шууд нөлөө үзүүлнэ. Төрийн сангийн бодлого
Бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаж авах засгийн газрын тусламжтайгаагаар нийт зардлыг ихэсгэх буюу багасгаж болно. Энэ нь мөн үндэсний үйлдвэрлэлийн хэмжээнд нөлөөлнө.
Төсөвт зориулсан мөнгөн хөрөнгүүд:
— Зам барилга байгууламж барихад
— Сургууль эмнэлэг барих
— Соёл урлагийн байгуулагын зардлыг санхүүжүүлэх
— Байгаль орчныг хамгаалах болон эрчим хүчний программыг хэрэгжүүлэхэд
— Бусад нийгмийн хэрэгцээ болон хувийн хэрэгцээг хангах зардлыг санхүүжүүлэхэд шаардагдана.
— Батлан хамгаалах арга хэмжээний зардал
— Импортоор бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах зардал
— Хүн ам зориулсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг олж авахтай холбогдон гарах зардлууд мөн багтана.
Улсын худалдаа.
Нийт зардал буюу нийт эрэлт нь хувийн хэрэглээний зардал үйлдвэр аж ахуйн газрын хөрөнгө
оруулалтын буюу хэрэглээний зардал, улсын зардал, гадаадын хэрэглэгчдийн хэрэглээний зардлын нийлбэрээс бүрдэх ба энэ нь нийт үндэсний орлоготой тэнцүү байна.
Аливаа улс орны төр засгаас эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, зам харилцаа, батлан хамгаалах, нийгмийн арга хэмжээ зэрэг нийгмийн шинжтэй олон асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж байдаг.
Эдгээр зардлын нэг хэсэг нь:
А. Ажиллагчдын цаланг өсгөх
Б. Үлдэх хэсэг нь шаардлагатай бараа, үйлчилгээ тоног төхөөрөмж худалдан авахад зориулагддаг.
Бараа үйлчилгээ, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулж буй тэр зардлыг улсын худалдаа гэнэ.
Улсын худалдаа нь бараа үйлчилгээн дэх засгийн газрын эрэлт юм.
Зах зээлийн тогтвортой үйл ажиллагааны зориулалтанд улсын зардлууд чиглэгдэнэ. Иймд зардлууд нь үйлдвэрлэлийн уналт ба өсөлтийн үед дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг ихэсгэх ба багасгахад нөлөөлнө.
Нийт эрэлтэнд улсын зардлын нөлөөлөх нөлөө.
ДНБ –ний үйлдвэрлэлийн өөрчлөлтөнд нөлөөлөх улсын зардлуудын нөлөөллийг ойлгохын тулд тэдгээрийг хөрөнгө оруулалтын болон хувийн хэрэглээний зардлуудтай хамт аван үзэх шаардлагатай.

E C+I+G
В ( ЗЗ-ийн субъектүүдийн
С+I хэрэглээний зардал)
А С
450

А. Хэвтээ тэнхлэгт ДНБ-н хэмжээ
Б. Босоо тэнхлэгт өрх гэр, пүүс, төрийн хэрэглээний зардал

Иймд биссектрис дээрх цэгүүд нь өрх гэр, пүүс, төр, дотоодын цэвэр бүтээгдэхүүнийг бүрэн хэрэглэж байгаа тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг харуулна.

Сэтгэгдэлүүд:

1. Баньцэрэн (зочин) | 2008-04-12 21:00:30
Mash ih bayarllaaaaaa
2. Баньцэрэн (зочин) | 2008-04-12 21:00:36
Mash ih bayarllaaaaaa
3. Баяраа (зочин) | 2008-04-20 15:32:44
Элэг нэгт ахан дуусийнхээ эзийн засгийн мэдлэгт үнэтэй хувь нэмэр оруулж байгаад тань нийт залуучуудынхаа өмнөөс баярлаж байна.
Эрдэм номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.