2008-03-11 17:49:08
Лекц 6
Хэрэглээ, хуримтлал, хөрөнгө борлуулалт
Хэрэглээ: Нийгэм оршин тогтнох, амьдрахын үндэс нь хэрэглээ юм. Өөрөөр хэлбэл хүмүүс хэрэглээгүйгээр амьдарч чадахгүйтэй холбоотой. Иймд энэ зорилгоор материал баялгийн үйлдвэрлэлийг зохион байгуулдаг бөгөөд түүний түвшнээс хамаардаг. Иймд хэрэглээ гэж хуримтлалд ороогүй татвар төлсний дараах орлогын үлдсэн хэсгийг хэлнэ. Хэрэглээ, хуримтлал, хөрөнгө борлуулалт
Орлого = Хэрэглээ + Хуримтлал
Хэрэглээ = Орлогоос – Хуримтлалыг
Хуримтлал = Орлого – Хэрэглээ
Хэрэглээний түвшинд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө.
— Хэрэглэгчийн орлогоос
Орлого нь хүн амын бүтээгдэхүүн ба үйлчилгээний эрэлт нь тодорхойлогдоно.
— Барааны үнийн өөрчлөлтөөс
— Өрхийн хуримтлуулсан хөрөнгийн хэмжээ
— Хэрэглэгчийн өр зээл
— Хүлээлт ба таамаглал
— Татвар хураамж
— Аливаа нэг бүтээгдэхүүн ба үйлчилгээ төлбөргүй байгаа эсэхээс
/боловсрол, эрүүл мэнд, мэргэжил эзэмших/
— Зах зээл дээр бараа таваар бэлэн байгаа байдлаас
— Хадгаламжийн болон зээлийн хүүгийн хэмжээнээс хамаардаг
Хуримтлал: Хэрэглээнд ороогүй үлдсэн орлогын нөгөө хэсгийг хуримтлал нэж нэрлэнэ. Иймд хуримтлалын түвшинд дараах хүчин зүйл нөлөөлнө.
— Хэрэглэгчийн орлогын өөрчлөлт
— Бүтээгдэхүүн ба үйлчилгээний үнийн өөрчлөлт
— Хэрэглэгчийн баялаг
— Хэрэглэгчийн хүлээлтүүд
— Хэрэглэгчийн өр ширийн байдал
— Татвар ноогдуулалт ба инфляцийн өөрчлөлт
— Валютын ханшийн өөрчлөлт
— Зээлийн хүү
— Хэрэглэгчдэд үзүүлж байгаа аливаа хөнгөлөлтүүд
— Эдийн засгийн улс төр, нийгэм сэтгэл зүйн амьдралд гарч байгаа өөрчлөлтүүдээс хамаардаг.
Орлого нэмэгдэхийн хэрээр хэрэглээ ба хуримтлал хоёр өсөх боловч хуримтлалын өсөлт нь хэрэглээний өсөлтөөс ямагт түрүүлж байдаг. Энэ зүй тогтлыг анх Английн эдийн засагч Кейнс гаргасан учраас Кейнсийн сэтгэл зүйн хууль гэж нэрлэдэг. Иймд өрх гэрүүд дараах шаардлагуудаас хамаараад хуримтлал бий болгодог байна.
— Ирээдүйн зарим хэрэгцээг хангахын тулд
— Амьдралын явцад бий болох сөрөг үр дагавараас хамгаалахын тулд
— Амьдралын туршид хэрэгцээгээ жигд хангах
— Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө
— Амьдралын явцад зарим үед их хэмжээний мөнгө хэрэг болдог учир г.м
Хэрэглээ ба хуримтлалын функц, график
С
В С – хэрэглээ
А О – татвар төлсний дараах орлого
О
Байнгын хэрэглээний график дээрх нэг цэгээс нөгөөд шилжих шилжилтийг (А→В) хэрэглээний хэмжээн дэх өөрчлөлт гэнэ. Энэ өөрчлөлтийг зөвхөн татвар төлсний дараах орлогын түвшинд гарсан өөрчлөлт бий болгодог.
Нөгөө талаар хэрэглээний график дахь өөрчлөлт гэдэг нь шулуун бүхэлдээ дээшээ буюу доошоо шилжинэ. Энэ нь орлогоос бусад хүчин өөрчлөлтийн үр дүнд бий болно.
S2 So S1
S – хуримтлал
O – татвар төлсний дараах орлого
А. Хэрэв тухайн орлогын түвшинд өрх гэр их хэрэглэвэл бага хуримтлуулахаас өөр аргагүй. Энэ үед хэрэглээний график дээшээ (С0-С1) шилжин, хуримтлалын графикийг доош нь (S0→S1) шилжинэ.
Б. Харин тухайн орлогын түвшинд өрх гэр бага хэрэглэвэл тэр их хуримтлагдана.
Хэрэглээний функц
Орлого ба хэрэглээний хамаарлыг харуулсан функцийг хэрэглээний функц гэнэ.
C = a + bxv
C – хэрэглээ
V
кв - хуримтлал
вм – хэрэглээ
Хуримтлалийн функц
S = a +( 1 – b )xv x - хуримтлал
( 1 – b ) – ахиуц хуримтлал
А. Ахиуц хэрэглээ нэгээс бага байдаг учир хэрэглээний өсөлт нь орлогын өсөлтөөс удаан байдаг нь график дээр харагдаж байна.
ок шугам 450 өнцгөөр байрлаж байгаа учир босоо ба хэвтээ тэнхлэг хүртэлх зай адилхан байна. Энэ нь орлого ба хэрэглээнд зарцуулж байгаа хэсгүүдтэй адил гэсэн үг. Иймд А цэг дээр хэрэглээ орлоготой тэнцүү байна. Хэрэглээ аажмаар багасаж байгаа учир хэрэглээний функцийн шугам ок шулуунаас доогуур байна.
Б. Иймд хэрэглээний бууралт нь хуримтлалыг ихэсгэнэ. КВ хуримтлалын хэмжээг, ВМ хэрэглээг илэрхийлнэ.
Ахиуц хэрэглээ ба ахиуц хуримтлал
∆С мрс - ахиуц хэрэглээ
MPC= ∆С – хэрэглээний өөрчлөлт
∆V ∆V - орлогын өөрчлөлт
Иймд ахиуц хэрэглээ гэж орлого нэг нэгжээр өөрчлөгдөхөд түүний үр дүнд хэрэглээнд гарч буй
өөрчлөлтийг хэлнэ.
∆S мрs - ахиуц хуримтлал
MPC= ∆S – хуримтлалын өөрчлөлт
∆V
мрс + мрs = 1
Хөрөнгө оруулалт
Нийгмийн дэвшлийг хангах зорилгоор үйлдвэрлэлийн ба үйлчилгээний салбарын хүрээнд хөдөлмөр, материал, техникийн нөөц, мөнгөн хөрөнгийг оруулж шинээр үйлдвэр аж ахуйн газар барих, өөрчлөн шинэчлэх, өргөтгөх, боловсронгуй болгох үйл ажиллагаанд хэрэглэх үйл явцыг хөрөнгө оруулалт гэнэ.
Ө.х дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулж байгаа орлогын нэг хэсгийг хөрөнгө оруулалт гэх бөгөөд эх үүсвэрүүд нь дараах болно.
— Хүн амын хуримталын
— Үйлдвэр аж ахуйн ашгаас
— Улсын төсвөөс
Иймд хөрөнгө оруулалтын зардлыг 2 ангилна.
А. Элэгдэл хорогдлын зардал – барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн элэгдсэн хэсгийг солиход.
Б. Цэвэр хөрөнгө оруулалтын зардал – энэ нь биет, капиталыг нэмэгдүүлэх ба өргөжүүлж эцэст нь нийгмийн эдийн засгийн өсөлтийг бий болгоно.
Нийт хөрөнгө оруулалтын орлогоос элэгдэл хорогдолын зардлыг хасахад цэвэр хөрөнгө оруулалтын зардал үлдэнэ.
Хөрөнгө оруулах сонирхол эрмэлзэлийг төрүүлдэг гол хөшүүрэг бол хөрөнгө оруулалтаас олох цэвэр ашиг юм.
Иймээс хөрөнгө оруулалт дахь эрэлт нь хөрөнгө оруулалтаас олох хүлээгдэж буй цэвэр ашгийн түвшинтэй шууд хамааралтай.
Ашгийн түвшин хэдий чинээ их байна хөрөнгө оруулах сонирхол төдий чинээ их байна. Хөрөнгө оруулалтаас олох ашгийн түвшин зээлийн хүүгийн хэмжээнээс давж байх нөхцөлд л хөрөнгө оруулагч хөрөнгө оруулах шийдвэр гаргана.
Иймээс зээлийн хүүгийн түвшин хэдий чинээ байга байна хөрөнгө оруулалт дахь эрэлт төдий чинээ их байна. Ө.х зээлийн хүүтэй шууд хамааралтай. Гэхдээ хөрөнгө оруулах шийдвэр гаргахад хэрэглэсэн зээлийн хүү бус харин бодит зээлийн хүү гол хүчин зүйл болно.
Бодит зээлийн хүү = Нэрлэсэн зээлийн хүү/%/ - Инфляцийн түвшин/%/ = +-
Хөрөнгө оруулалтаас олох хүлээгдэж буй цэвэр ашгийн түвшин зээлийн хүүгийн түвшинтэй тэнцүү болсон нөхцөлд хөрөнгө оруулалт үндсэндээ лргагшазшг зөвхөн ашиг өндөртэй салбарт хөрөнгө оруулалт хийгдэх болно.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: