2008-03-11 17:19:19
Лекц5
Инфляци
Инфляцийн тухай түүнийг бий болгох шалтгаан төрөлИнфляци
Инфляци гэдэг бол үнийн ерөнхий түвшин өсөх. Ө.х үнийн ерөнхий түвшин байнга өсөх мөнгө үнэгүйдэх мөнгөний худалдан авах чадвар буурах үзэгдлийг инфляци буюу мөнгөний ханш уналт гэнэ. Энэ үйл явц нь дараах онцлогтой байна.
Ганц нэг барааны үнэ өсөж буй хэрэг биш харин дунджаар бүхэлдээ өсөж буй үзэгдэл юм.
Энэ үйл явц удаан хугацаагаар үргэлжлэх үйл явц
Барааны үнэ тодорхой хязгаараас хасах өсөлттэй үед Ө.х мэдэгдэхүйц өсөж буй үзэгдэл юм.
Инфляци бий болох шалтгаан
Инфляци бий болгох шалтгааныг ерөнхийд нь 2 ангилна.
1. Нийт эрэлтээс хамаараад
AS
P
AD
P
Q ДНБ
Үнийн түвшний өөрчлөлтийг нийт эрэлтийн илүүдлээр тайлбрлана. (AD )
Бүх нөөц хээдийнээ бүрэн ашиглагдсан байх учраас илүүдэл эрэлтэд үйлдвэрлэлийн салбар бодит бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлж хариулт хийж чаддаггүй. Энэ илүүдэл эрэлт байнга үйлдвэрлэгдэх бодит бүтээгдэхүүний үнийг өсгөхөд хүргэж эрэлтийн инфляци бий болно. Ө.х эрэлт нэмэгдээд байхад түүнийг хангах хэмжээнд үйлдвэрлэл явагдаж чадахгүй үйлдвэрлэлийн хүчин чадлын өсөлтөөс эрэлт илүү хурдцтай өсөж байгаагаас үнэ өсдөг. Иймд нийт эрэлтийн өслтөнд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө.
Гүйлгээнд байх ёстой мөнгөний тоо хэмжээ байх ёстой хэмжээнээс их байгаа үед
Төсвийн ажиллагсадын цалин тэтгэвэр тэтгэмжийг үндэслэггүй нэмэгдүүлснээс.
Банкны зээл хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгөөр хийснээс.
Мөнгө зээлийн бодлогын зарим нэг алдаатай үйл ажиллалгаас
Бүтээгдэхүүн үйлчилгээний хомсдлоос
Үндэсний үйлдвэрлэлийн бодит хэмжээний бууралтаас
Бусад шаалтгаануудын улмаас г.м
Гүйлгээний хүрээнд байх мөнгөний тоо хэмжээ барааны (M= ) үнийн дүнгээс давсны улмаас нийт эрэлт өсч нийлүүлэлт нь эрэлтээсээ хоцордог. Ө.х хэт их хэмжээний мөнгө ногдоход хүрдэг. Ингэж үүссэн ханш уналтыг эрэлтийн инфляци гэнэ. Нийт эрэлт нь хэрэглэгчдийн худалдан авах чадвар юм. Иймд эрэлтийн хэмжээ нь гүйлгээний хүрээн дэх мөнгөний тоо хэмжээгээр тодорхойлно. Нийт эрэлт, нийт нийлүүлэлээсээ давахад барааны хомсдол үүсч үнэ аяндаа өсөн инфляцийг бий болгоно.
2. Үйлдвэрлэлийн зардлын өсөлт ба нийт нийлүүлэлтийн бууралтаас хамаараад
P AD AS
P
Q ДНБ
Зардлын өсөлтөөр нөхцөлдсөн инфляцийн онол нэгж бүтээгдэхүүний зардлыг өсгөхөд хүргэдэг хүчин зүйлүүдээр үнийн өсөлтийг тайлбарлана. Эдийн засаг дахь нэгж барааны зардлын өсөлт нь тухайн үнийн түвшинд пүүсүүдийн бэлэн байгаа бүтээгдэхүүний хэмжээ болон ашгийг багасгана. Үүний дүнд нийт эдийн засгийн хэмжээнд бараа үйлчилгээний нийлүүлэлт багасгана. Нийлүүлэлтийн энэ багасалт үнийн түвшинг дээшлүүлнэ. Иймд барааны зардлын өсөлтөнд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө.
Эдийн засгийн нөөцүүдийн үнийн өсөлт буюу цалин хөлсний өсөлтөөс хамаараад.
Түүхий эд материалын өсөлтөөс хамаараад
Нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаараад
Эрчим хүч цахилгаан, дулааны үнийн өслтөөс хамаараад
Хөдөлмөрийн бүтээмжэн бууралтаас хамаараад
Үйлдвэрлийн технологи хуучирснаас
Үлдвэрлэлийн болон хөдөлмөр зохион байгуулалт оновчгүй байснаас
Үйлдвэрлэгчид ногдож байгаа татврын хэмжээ нэмэгдсэнээс
Вальютын ханшны өөрчлөлтөөс хамаараад г.м
Олон хүчин зүйлээс хамаараад нэгж барааны зардал өсч барааны үнэ нэмэгдэж инфляци бий болдог байна. Үүнийг зардлаас үүдэлтэй инфляци гэж нэрлэнэ.

Сэтгэгдэлүүд:
amjilthvsie
Сэтгэгдэл үлдээх: